Иргэнийг биш эрх мэдэлтнийг хамгаалдаг жагсаал, цуглааны тухай хуулийг Ардчилсан нам өөрчилнө.
Үйл явдал
/
2021-10-08

Дөнгөж сая Ардчилсан намаас “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийг өөрчлөх тухай мэдэгдлийг хийлээ. Уг мэдэгдлийн үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл “Жагсаал, цуглааны тухай хуулийг өөрчлөх саналыг өргөн барьж байна.

Иргэд үзэл бодлоо илэрхийлж болдоггүй, жагсаж болдоггүй нийгмийг байгуулахыг эрх баригчид хүсэж байна. Үүнд нь жагсаал, цуглааны тухай хууль тус болж байна. Жагсахын тулд зөвшөөрөл авдаггүй, хүч, эрх мэдлийг бус эрх, эрх чөлөөг илүү чухалчлан үздэг өөрчлөлтийг уг хуулийн төсөлд суутгаж өгнө” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.