УИХ-ын нэгдсэн чуулганаар Ж.Сүхбаатар гишүүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд "улстөрийн мэргэшилтэй хүн томилох" заалтыг хасах ёстой хэмээн саналаа дэвшүүллээ.
Монгол Улсын 1992 оны хуульд Үндсэн Хуулийн Цэцэд улстөрийн өндөр мэргэшилтэй хүнийг хууль зүйн боловсролтой хүнтэй зэрэгцэн орж болохоор заасан байдаг. Францын Үндсэн Хуулийн Цэцэд Ерөнхийлөгч нар нь хүсвэл ажлаа өгсөнийхөө дараа Үндсэн хуулийн зөвлөлдөө ажиллаж болдог. 1992 онд Үндсэн хуулийг хийхдээ Ерөнхийлөгч байсан хүн, Улсын Их Хуралд байхдаа Үндсэн Хуулийг батласан хүмүүс цэцэд орох нь зүйтэй гэж үзээд ийм гаргалгаа хийсэн байх. Хэрвээ Үндсэн хуулийн шүүх гэж үзэх юм бол цаашдаа улстөрийн өндөр мэргэшилтэй хүмүүсийг ажлуулдаг аа болих хэрэгтэй юм. Эсвэл Франц маягийн улстөрийн өндөр мэргэшилтэй хүн гэж үзэх юм бол Ерөнхийлөгчөөр, Ерөнхий сайдаар, УИХ-д ажиллаж байсан түвшний хүрээнд асуудлыг авч үзэж тодотгох шаардлагатай. Зарим хүмүүс би “ийм намын дарга хийж байсан хүн учраас улстөрийг өндөр мэргэшилтэй” гээд байдаг. Ийм тайлбар хийсэн хүмүүс ч энэ дунд ч бий. Зарим орны Ерөнхийлөгч бол Үндсэн Хуулийн цэцдээ өөрөө орчихсон байдаг. Энэ нь Үндсэн хуулиа хамгаалахаас гадна төрийн дээд албан тушаалтанг элдэв улстөрч гээд гүйгээд байхгүй бусад батлагааг нь хангадаг бодлого яваад байна.
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин