Хан-Уул Эко дүүргийн шилдэг өрхийн үйлдвэрлэгч нарыг танилцуулж байна. №2
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нийгмийн хөгжил- Өрх бүрт” зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт өрхийн үйлдвэрлэгч нарынхаа бичил бизнесийг дэмжин ажиллаж ирсэн. 2021 онд дүүргийн хэмжээнд 34 бүлгийн 71 иргэний төсөл шалгарч, санхүүгийн буцалтгүй дэмжлэгт хамрагдсан бөгөөд 3 бүлгийн төслийн үйл ажиллагааг онцлон танилцуулж байна.
Дүүргийн иргэн бүрийг дараах өрхүүдийн бичил бизнесийг дэмжин Эко дүүргийнхээ үйлдвэрлэгч нартай хамтран ажиллахыг уриалж байна.
“Савхин эдлэл” бүлгийн төсөл 8 дугаар хорооны иргэн Г.Баянжаргал, 12 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г.Нямдаваа нар хамтран савхин эдлэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Г.Нямдаваа нь оёдлын үйлдвэрт ажилладаг байсан туршлагатай бөгөөд бүлгийн гишүүн Г.Баянжаргал нь Нарантуул зах дээр лангуутай, оёсон савхин хувцсаа зарж борлуулдаг байна. Бүлгийн төслийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, зузаан хувцасны оёдлын машин худалдан авч, бүтээгдэхүүний чанар, загвараа нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байгаа Эко дүүргийн шилдэг бүлэг.
Та бүхэн хамтран ажиллах болон захиалга өгөх бол /89558373/ дугаарт холбогдон дэмжин ажиллана уу.
“Савхин эдлэл”-ийн үйлдвэрлэгч нарт ажлын өндөр амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.130.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин