ЧИНГЭЛТЭЙН ТАНИН МЭДЭХҮЙ: Тасганы овоо
Үйл явдал
/
2021-10-07
Чингэлтэй хайрханаас урагш түрж гарсан урт хошууг XIX зууны дунд үеэс хойш “Тасганы овоо” хэмээн нэрлэх болжээ. Түүнээс өмнө хүрээнийхэн тус хошууг хэвтэж буй зааны дэвссэн хошуутай адил гэж шинжээд Зааны хошуу буюу Зөөлөн хошуу хэмээн нэрлэдэг байжээ.
 
Зүүн хүрээ аймгийн баруун талд 1838 онд Гандантэгчинлэн хийд байгуулагдсанаар шашны нэгэн шинэ хүрээ үүсч, улмаар Гандан, Зүүн хүрээний лам нар Зөөлөн хошууны орой дээр номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл гүйцэтгэх болсноор Тасганы овоо гэх болжээ.
 
Тасганы овоо нь 1950-иад оны дунд үе хүртэл хотын ерөнхий төрх байдлыг хардаг гол өндөрлөг цэг байсан бөгөөд 1913 онд Францын гэрэл зурагчин Стафэн Пассагийн Тасганы овоо дээрээс Нийслэл хүрээний ерөнхий байдлыг авсан зураг нь Монголын анхны өнгөт гэрэл зургийн нэг болон үлджээ.
 
Тасганы овооны өвөрт 1919-1920 онд Гэсэр сүмийг байгуулжээ. 1980-аад оны сүүлчээр Тасганы овоог дундуур нь тасдаж зам тавьсан бөгөөд тус замыг 2002 онд Л.Энэбишийн гудамж хэмээн нэрлэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.