Иргэдийн ЦАХИМ ҮНЭМЛЭХЭНД төрөөс И.МЭЙЛ очдог программ нэвтрүүлнэ гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-24

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хууль зүйн дотоод хэргийн яамнаас иргэн  бүрд төртэй харилцах и-мэйл хаяг нээх тухай ажлыг эхлүүлэх гэж байгаа гэдгийг сайд Х.Нямбаатар мэдээллээ. Ингэхдээ иргэдийн хувийн мэдээллийг агуулсан 12 оронтой дугаар дээр суурилан иргэн бүрд төртэй харилцдаг и-мэйл хаяг нээж, иргэний үнэмлэхнийх нь санах ойд суулгах, цаашлаад гар утсан дээр суулгах боломжийн нээх гэж байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр төр тухайн иргэнтэй холбоотой зарлах мэдээлэх үүргээ хүлээж байх аж. Тухайлбал таны иргэний үнэмлэхний, гадаад паспортын хугацаа тэдэнд дуусаж байна. Та тэдэн сарын тэдний өдөр сонгууль өгөх ёстой гэх мэт мэдээллүүд тухайн иргэнд өдөр бүр очдог байх программ хангамжийн асуудлыг манай Улсын бүртгэлийн газар үндсэндээ шийдсэн. Энэхүү кампанчилсан ажил ирэх тавдугаар сарын 1-нээс эхэлнэ" гэдгийг байнгын хорооны хуралдаанаар танилцууллаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.