ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Үйл явдал
/
2022-03-25
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх “Ахмадны настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах” ажлын хэсэг Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.
УИХ-ны гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Сангийн яам, НХХЯ, ХХҮЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд Геронтологийн үндэсний төв дээр ажиллаа.  Уулзалтаар төвийн ерөнхий Р.Хишигжаргал, дэд захирал Т.Дулмаа, стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр нар төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлагыг танилцууллаа. Мөн Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн цогцолбор барилгын асуудлаар хэлэлцэж,  УИХ гишүүн  Ц.Идэрбат, Б.Жаргалмаа нар  Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл болон Сангийн яамны мэргэжилтнээс барилгын ажлын гүйцэтгэл олон жил баригдахгүй байгаа шалтгааныг тодруулж барилгын ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох байгууллагуудын оролцуулан шийдвэрлэх арга замыг  бүх шатанд нь судалж, эргэн уулзаж  хэлэлцэхээр тохирлоо.
 

 
 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.47.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.