МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХОЛБООДЫН УДИРДЛАГУУД ЧУУЛЖ БАЙНА
Үйл явдал
/
2022-03-26

2022.03.25-26-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгуулагдах уг арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, 21 аймгийн Хөлбөмбөгийн холбоодын дарга нар оролцож байна. Чуулганы нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц. Буманбуян хэлсэн үгэндээ: Хүүхэд, залуусыг спортоор, тэр дундаа хөлбөмбөгийн спортоор дамжуулан хөгжүүлэх, дэлхийн хамгийн олон үзэгчтэй агуу спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх, тууштай хичээллэж байгаа залуусаа бид бодлогоор дэмжин ажиллаж байна. Манай аймгийн нутаг дэвсгэр дээр Олон улсын хөлбөмбөгийн бэлтгэлийн бааз, сургалт, мэдээллийн төв байгуулагдсан нь дээрх бодлогыг амжилттай хэрэгжүүлэх боломж гэж үзэж байгаа. Цаашдаа Монголын хөлбөмбөгийн холбоо, түүний гишүүн холбоодтой нягт хамтран ажиллаж, хөлбөмбөгийн спортыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад Төв аймгийн “Төв буганууд” хөлбөмбөгийн клуб нь Монголын шилдэг 10 багийн нэг болж Үндэсний дээд лигт дэвшин тоглож байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.29.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.