"НОМЫН САНГИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА" СУРГАЛТАД 62 НОМЫН САНЧ ХАМРАГДЛАА
Үйл явдал
/
2022-03-26
Номын санчдын мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлж номын сангийн үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор аймаг, сум, сургуулийн номын санч нарын сургалтыг “НОМЫН САНГИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Нийтийн номын сан, Соёлын төв, ЕБС, МСҮТ-ийн номын санч хамрагдлаа. Сургалтын хүрээнд Төв аймгийн Засаг даргын орлогч Ц. Буманбуян, Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг, Б.Цогжаргал, ДЗМОУБ-ын ТОНХХ менежер н.Баярсайхан, аймгийн Нийтийн номын сангийн захирал Б. Зоригтбаатар нар "Соёл, урлагийн газрын танилцуулга", "Цахим орчин дахь номзүйн үйлчилгээ", "Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага", "Орчин үеийн номын сангийн чиг хандлага", "Ажилдаа шилдэг байхад шаардлагатай чанар" зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл хүргэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.