“ТАНД БАЯРЛАЛАА” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Үйл явдал
/
2022-03-25

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар Ковид-19 цар тахлын үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тусгай чиг үүргийн албан хаагч нартай хамт тэргүүн шугамд нэр төртэй ажилласан жолооч нараа Төв аймагчууд энэ өдөр алдаршуулж “Танд баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, Нэгдсэн эмнэлэг, өрх сумын Эрүүл мэндийн төв, Зуунмод сумын ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газар, мал эмнэлэг, БТСГ-ын 50 жолооч оролцож байгаа юм.

Минут, секундээр хэмжигдэх хүний алтан амийг тээж, эмнэлгийн байгууллагад хүргэн өгөх хариуцлагатай албыг хашдаг жолооч нараас хамгийн олон жил буюу 36 жил түргэн тусламжийн жолоочоор ажилласан Гэндэнгийн Болдбаатар, 28 жил ажилласан Дарьбазарын Дамдиндорж, Дамчаагийн Нямсүрэн, Батбуянгийн Тамжид, 20 жил ажилласан Жигжидсүрэнгийн Сүрэнхорлоо, Дамдинжавын Энхтөр, 20 настайгаасаа эхлэн өнөөдрийг хүртэл 18 жил ажиллаж байгаа Чулуунпүрэвийн Анхбаяр нар хүрэлцэн ирсэн байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.