ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМАНД 920 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРНО
Үйл явдал
/
2022-03-25

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн болон бусад албаны хүмүүс Батсүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Ковидоос үүдэлтэй барилгын бараа материалын үнийн огцом өсөлт, тээвэрлэлтийн гацаа, өндөр хүүтэй зээлийн хүү зэрэг гүйцэтгэгч компанид тулгараад буй хүндрэл бэрхшээлүүдийг сонсож, шинэ сургуулиа яаралтай ашиглалтад оруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, ярилцлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал энэ талаар

• Барилгын материалын үнийн өсөлтийн индексийн дагуу зөрүүг тооцуулах талаар сангийн яаманд уламжлах

• Хятад улсад захиалсан барилгын бараа материалын тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх

• Сургуулийн тоног төхөөрөмжийн судалгааны дагуу ангийн ширээ, сандал хатуу эдлэлүүдийг БШУЯ-нд уламжлан шийдвэрлүүлэх талаар дэмжлэг үзүүлэхээр боломжит бүх талаас судалж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.113.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.