Баянгол дүүрэг “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд:
- Хүүхэд хамгаалал ба нөлөөлөл хөтөлбөр
- Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр
- Орон нутгийн оролцоо ба хамтын ажиллагаа гэсэн 3 чиглэлийн хүрээнд урт хугацааны /10 жил/ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр тус төслийн хүрээнд “Дэлхийн зөн Монгол” ОУБ, “Мобиком Корпорац”-тай хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдийнхээ боловсролыг дэмжиж хичээлийн хоцрогдолыг арилгах, цахим сургалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 21, 22, 23 дугаар хорооны 100 хүүхдэд ухаалаг таблетийг гардуулан хүлээлгэж өглөө.
Ташрамд мэдээлэхэд Баянгол дүүрэг, “Дэлхийн зөн Монгол” ОУБ хамтран өнгөрсөн 2021 онд хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор шинээр 3 сургууль, 2 цэцэрлэгт “Хүүхэд хөгжлийн танхим”-ийг байгуулж, “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд “Инээмсэглэе” аяныг өрнүүлэн ажиллаж хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролыг дэмжсэн олон ажлуудыг зохион байгуулсан юм. Хамтран ажиллаж буй “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын хамт олонд талархал илэрхийлье.
-
20 цаг 13 мин
-
20 цаг 48 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-01-04
-
2025-01-03
-
2025-01-01
-
2025-01-04
-
20 цаг 13 мин
-
20 цаг 48 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
2025-01-01