Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 26 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Тус хорооны хувьд өөрийн гэсэн байргүй бөгөөд гарааш буулгасан газарт Хорооны цогцолбор барилга барих юм.
Ташрамд мэдээлэхэд, дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохжилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар зохион байгуулалтыг сайжруулах зорилгын хүрээнд 2, 3, 4, 5, 6, 7 ,8, 9, 13, 14, 15, 17, 18, 20 дугаар хорооны нутагт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг 5 багц ажлын хүрээнд ирэх дөрөв, тавдугаар сардаа багтаан чөлөөлөхөөр ажиллаж байгаа юм.
-
19 цаг 49 мин
-
19 цаг 55 мин
-
20 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-01-04
-
2025-01-03
-
2025-01-01
-
19 цаг 49 мин
-
2025-01-04
-
19 цаг 55 мин
-
20 цаг 31 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
2025-01-01