Баянхонгор аймгийн сумдын багийн дарга нарт 40 мотоцикл гардуулан өгөв
Үйл явдал
/
2022-04-13
Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж буюу багийн дарга нарыг унаажуулах ажил 04-р сарын 11-ний өдөр зохион байгуулсан.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцож Сумдын багийн дарга нарт нийтдээ 40 мотоциклийг албан хэрэгцээнд гардуулан өгөв.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй уг ажил арга хэмжээ нь цаашид үргэлжилж бүх багийн дарга нарын унааг шинэчлэх бөгөөд хөдөөгийн иргэдэд төрийн болон нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.