U13 НАСНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД УУРХАЙЧИН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Үйл явдал
/
2022-03-25

Монгол улсын 3х3 үндэсний шигшээ багуудын залгамж халааг бага наснаас нь сонгон авч системтэйгээр бэлтгэх, улмаар 2032, 2036 оны олимпын наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой U13 насны 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 23,24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд 30 гаруй багийн 160-аад өсвөрийн тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Т.Билгүүнбаатар дасгалжуулагчтай Багануур ХК-ийн дэргэдэх сагсан бөмбөгийн “Уурхайчин” багийн тамирчид Алтан медаль хүртлээ. Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Уурхайчин багийн тамирчин А.Билгүүн шалгарсан байна. Өсвөрийн сагсан бөмбөгчдөдөө баяр хүргэе. Ирээдүйн олимпын аваргууд болохын ерөөл дэвшүүлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.