Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллах үеэр Цагдаагийн газар, Хил хамгаалах байгууллагад туулах чадвар сайтай машин техникийн туслалцаа үзүүлэхээр болсон. “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Хилийн цэргийн 0165 дугаар анги, аймгийн Цагдаагийн газарт фургон машин гардууллаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд Т.Аубакир, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Цагдаагийн газрын дарга Ө.Танат болон хүчний байгууллагын жолооч нар оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан: Ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэдэг хилийн цэргийн болон цагдаагийн алба хаагчдынхаа ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгааг онцлон, Алтан шар зам нь өлзийтэй байг хэмээн ажлын амжилт хүслээ.
-
19 цаг 35 мин
-
19 цаг 42 мин
-
20 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-01-04
-
2025-01-03
-
2025-01-01
-
19 цаг 35 мин
-
2025-01-04
-
19 цаг 42 мин
-
20 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
2025-01-01