Евразийн Эдийн Засгийн Комиссын Сайд нарын Зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ү947, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн N979, 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн №79 дүгээр тус тус шийдвэрээр цар тахлын улмаас тээврийн хэрэгслээ цаг хугацаанд нь гаргаж чадаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийн гаалийн төлбөр, хураамжаас чөлөөлөгдөх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгасан байсан бөгөөд энэхүү сунгалт цааш хийгдэхгүй болж, гадаадын иргэд тээврийн хэрэгслийн гаалийн төлбөр заавал төлөх, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг ЕАЭЗХ-ийн гаалийн нутаг дэвсгэрээс буцаан
гаргах ёстой болсон. ЕАЭЗХ-ийн гаалийн нутаг дэвсгэрт байх зөвшөөрөгдөх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг бөглөн буцаан авч гарах тохиолдолд гаалийн төлбөр, хураамж төлөх шаардлагагүй ба харин энэхүү хугацааг хэтрүүлсэн
тохиолдолд тээврийн хэрэгслийн гаалийн татвар, хураамж төлөхөөс гадна ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийг эдэлнэ. Өөрөөр хэлбэл иргэд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө тээврийн хэрэгсэлдээ
гаалийн мэдүүлэг мэдүүлэн ЕАЭЗХ-ний гаалийн нутаг дэвсгэрээс авч гараагүй тохиолдолд гаалийн төлбөр, 1500-2500 рублийн захиргааны торгууль төлөхөөс гадна тухайн тээврийн хэрэгслээ хураалгуулж ОХУ-ын орлого болгуулах эрсдэлд орохоор байгааг ОХУ-ын Гаалийн байгууллагаас анхааруулж байна. Цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед хувийн тээврийн хэрэгслээр ОХУ болон
ЕАЭЗХ-ийн гишүүн бусад улс орнууд руу нэвтэрч буцаж гараагүй иргэдэд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гаалийн мэдүүлэг бөглөн нэн даруй буцаж гарах шаардлагатайг анхааруулж байна. Ингэснээр иргэд ОХУ-ын захиргааны зөрчилд холбогдох, гаалийн өндөр төлбөр, хураамж, захиргааны торгууль төлөх, хамгийн чухал нь хувийн тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.”
-
4 цаг 57 мин
-
6 цаг 9 мин
-
6 цаг 14 мин
-
Өчигдөр 14 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 19 мин
-
Өчигдөр 14 цаг 16 мин
-
Өчигдөр 14 цаг 14 мин
-
Өчигдөр 14 цаг 08 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 56 мин
-
Өчигдөр 13 цаг 49 мин
-
Өчигдөр 13 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
2024-09-24
-
4 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 12 мин
-
Уржигдар 10 цаг 09 мин
-
Уржигдар 19 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
6 цаг 14 мин
-
2024-09-24
-
Уржигдар 19 цаг 44 мин