Генералуудад хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2022-03-26

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, холбогдох дүүргийн удирдлагууд "Жанжин" клубд эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах үйл хэрэгт оролцсон генералуудад генерал цол бий болсны 78 жилийн ойд зориулж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

"Нийслэл хотын томоохон дүүргийн нэгд тооцогддог Баянзүрх дүүрэгт 3500 гаруй генерал, офицер, ахлагч нар амьдран суудаг. Цаг хугацааны 3 үеийн хэлхээс, бид бүхний бахархал болсон та бүхэндээ гүн талархал илэрхийлье" гэлээ.

Арга хэмжээнд дүүргийн төлөөлөгч, удирдлагуудаас гадна Хууль сахиулах их сургуулийн лицей сургуулийн болон дүүргийн 10 жилийн төгсөх ангийн сурагчид оролцсон. Мөн Зэвсэгт хүчний үүх түүхийг харуулсан үзэсгэлэнг толилуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.