Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөгийг зохион байгуулан ажиллалаа
Үйл явдал
/
2022-03-24

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасантай холбогдуулан гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны Лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг иргэдэд өгч, таниулах ажлыг “Өргөө” кино театрын урд талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн албан хаагчид, Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ажилтан, албан хаагчид оролцож 800 санамж сэрэмжлүүлгийг 1500 хүнд хүргэж ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.