Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгээс хүнсний ногооны үр бэлэглэлээ
Үйл явдал
/
2022-03-24

Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгээс ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд хүнсний ногооны үр бэлэглэлээ.
Байцаа, юуцай, бууцай, салат навч, шанцай, гич, хятад байцаа, навч, цагаан лууван зэрэг 9 төрлийн 6000 кг, 3000 гаруй га талбайд таригдах нийт 240 сая төгрөгний үнэ бүхий хүнсний ногооны үрийг ийнхүү хүмүүнлэгийн тусламжаар бидэнд өгч байна.

Монгол улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж буй Та бүхэнд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.3.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.