Зүүнбаян Төмөр замын захирал Д.БАНЗРАГЧ Төрийн хэмнэлтийн ХУУЛЬ ЗӨРЧИЖ баримтат кино хийлгэх гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-14

Монгол Улсын Их хурлаар 2022 оны 04 сарын 29-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг баталсан. Уг хуулиар 15.1.4... байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хориглосон заалт буй.

Гэтэл “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн удирдлагууд цагаан дээр хараар бичиж, бэх нь хатаж амжаагүй шахам байгаа ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвөөс 36 сая төгрөг зарлагадан БАРИМТАТ КИНО, КОНТЕНТ хийх ажлыг зохион байгуулахаар тендер зарласан байгаа нь Засгийн газрынхаа эсрэг үйл ажиллагаа болоод байна.

“Зүүнбаян  төмөр зам” ХХК нь Засгийн газрын 2020 оны 117-р тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, ашиглах болон төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн 66 хувийг “Эрдэнэс–Тавантолгой” ХК, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.32.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.