Эрүүл мэндийн салбар гэж элэгээрээ хэвтээд удаж буй. Гол буруутан нь улстөрч сайд, улстөрч төрийн нарийн бичгийн дарга нарын тооцоо судалгаа, үр дүнгүй МӨНГӨ ҮРСЭН ЗАХИРАМЖ, тушаал шийдвэр, буруу бодлого. Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Очирбат гэгч эрхэм хэл ам, хэрүүл тэмцэл хийсээр арай гэж Эрүүл мэндийн яаманд шургалсан. Түүний гол зорилго нь ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОХ ЯВДАЛ. Салбарынх нь эмч нар хоёр сар цалингүй гүрийж, сувилагч нар нь ажлаа хаяад Цагаан хаданд нүүрсний тэрэг барьж байгаа.
Эрүүл мэндийн даатгалын сан нь ч хоосорчихсон, эмнэлгүүд нь иргэдэд ТӨЛБӨРТЭЙ ЭМЧИЛГЭЭ үзүүлж, цалингийн сангаа бүрдүүлэхээ зарлачихсан. Хүүхдүүд ханиадаа дийлэхгүй кридороор хөглөрч байхад Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь БАЛ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ХУЙЛМАЛ ЦААС зэрэг огт хэрэггүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг үрж, найрлан цэнгэсэн байна.
Тодруулбал 2024 оны 10 сарын 09-нд “Хүннүр арт дизайн” ХХК-ийн захирал Г.Ганцогттой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хас банкны 5003565789 тоот данс руу 18 САЯ ТӨГРӨГИЙГ 100 хувь шилжүүлж, 2000 ширхэг “ЭНГЭРИЙН ТЭМДЭГ” хийлгэсэн.
“Мөнгөнзээбад” ХХК-ийн захирал Б.АЛТАНГЭРЭЛТЭЙ 2024 оны 10 сарын 10-нд “ажил гүйцэтгэх гэрээ” 105 тоот гэрээ байгуулан Хас банкны 5000005067 тоот данс руу 69 сая 500 мянган төгрөгийг шууд шилжүүлж “ДУРСГАЛЫН ЗҮЙЛ” худалдан авсан.
“ЖИ СИ ЭЛ ТРЕЙД” ХХК-ийн захирал Ж.Одгэрэлтэй 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус бүр нь 8000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг балыг лого хэвлүүлэх ажилд 8 сая төгрөгөөр тооцож Голомт банкны 1415118571 тоот данс руу ШУУД ГҮЙЛГЭЭ хийсэн.
Монгол улсын иргэн Э.АНХБАЯРААС тус бүр нь 21,000 төгрөгийн үнэтэй 900 ширхэг “ХУЙЛМАЛ ЦААС”-ыг 18 сая 900 мянган төгрөгөөр худалдан авсан.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын энэ мэт гүйлгээгүүд нь “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ”, ТЕНДЕРИЙН ТУХАЙ, ТӨСВИЙН ТУХАЙ хуулиудтай харшилдаж байна.
-
4 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин