Тус алхалтад хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх 10 хэлтэс, албадын 161 ажилтан, албан хаагчид хамрагдаж, амралтын нэг өдрийг эрүүл агаарт алхаж өнгөрүүллээ.
Алхалтын үеэр хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулж багийн дүнгээр
- 1-р байр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Цагдаагийн газрын хамтарсан баг
- 2-р байр Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ
- 3-р байр Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан баг тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагнал гардууллаа.