Хотын дарга БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
Өчигдөр 10 цаг 43 мин

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг онцлоод Туулын хурдны зам, Улаанбаатар метро зэрэг төслийн талаар сонирхууллаа.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэ цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

БНЭУ, Монгол Улс хооронд, нэн ялангуяа орон нутгийн түвшний найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ахиц дэвшил бүхий олон үйл явдал өрнөсөн жилүүд биднийг хүлээж буйд итгэлтэй байгаагаа хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Ташрамд, Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.25.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.