Х.Баасанжаргал: Хаврын морин уралдаан бол Монголчуудын өв уламжлал биш
Үйл явдал
/
13 цаг 39 мин

Өнөөдөр төрийн ордны хэвлэл мэдээллийн индэр дээрээс УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдааны талаар өөрийн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

Хаврын морин уралдаан уламжлал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна мөн үндэсний архивын газрын баримтаар ч нотолсон. Учир нь энэ уралдааныг 2004 оноос Засгийн газрын тогтоолтойгоор уралдуулж эхлээд 2019 онд хориглосон. Өөрөөр хэлбэл ердөө 15 жилийн л түүхтэй уралдаан. 15 хан жилийн түүхтэй хаврын уралдааныг өв соёл гэтлээ андуурч, ойлготлоо ийм хэмжээнд хүргэсэн буруутнуудыг би улс төрчид гэж хэлнэ. УИХ-ын сонгуулийн өмнөх хавар орон нутагт ажиллаж байхад нутгийн уяачид гэх нэр нөлөө бүхий хүмүүс хэрвээ сонгуульд ялж нутгийн залуусын саналыг авмаар байвал хаврын уралдааныг сэргээ гэдэг байсан. Уяачдын лобби улс төрд асар хүчтэй явж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.192.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.