“Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээний томоохон зорилт бол тэмээнээс гарган авсан түүхий эд, бүтээгдэхүүний үнэлэмж үнэ цэнийг өсгөх юм. Хөдөлмөрч говьчууд маань тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд гаргаж ирсэн бол өдгөө тэдний нэг “GALBIIN GOBI” LUXURY BRAND буюу тэмээний ноосон хувцасны үйлдвэр болтлоо өргөжүүлснийг танилцуулъя. Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Ханбаясгалант” ХХК нь 2012 оноос хойш ноос ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өөрийн брэндийг бий болгон зах зээлд нийлүүлж байна. Орон нутгийн ЖДҮ-ийг дэмжих төсөлд хамрагдаж тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн орчин үеийн загвар, хийц, өнгө төрх бүхий тансаг брэндийн оймс, бээлий, малгай, ороолт, жилет, бүслүүр, өвдгөвч, хөнжил зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж бүрджээ.
Говь нутгийн бахархал “Галбын говийн тэмээ”-ний ноосон бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж “Түмэн тэмээний баяр”-т оролцох юм.
-
21 цаг 20 мин
-
Өчигдөр 10 цаг 25 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Уржигдар 12 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин