Улсын Гуравдугаар Төв эмнэлэг эмч, ажилчдад зориулсан “Сургалт хөгжлийн төв”-тэй боллоо
Үйл явдал
/
2022-11-11

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулж, сурч ажиллах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх, эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудын ажлын байрны сургалтыгзохион байгуулах үүднээс “Сургалт хөгжлийн төв”-ийг нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж, үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” MON/006 төслийн хүрээнд энэхүү “Сургалт хөгжлийн төв”-ийг  хурлын танхим, номын сан, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.