Халхголыг ухуулахгүй гэж ХАР ХЯТАДУУДТАЙ ана мана үзэлцэж буй ДОРНОДЫН М.БАДАМСҮРЭН
Үйл явдал
/
2 цаг 44 мин

Хүн нэрээ, тогос өдөө гэж эртний сайхан үг бий. Эцэгээс оноосон алдар нэрээ шороотой хутгаж, мөнгөтэй холилгүй, харин ч ЧИН ШУДАРГА, ЦЭХ ШУЛУУНААР өндөрт өргөж яваа залуу улстөрчдийн нэг Дорнодын М.Бадамсүрэн гишүүн. Аав нь насаараа Халхголыг сахиж, Ялалт музейн захирлаар ажилласан ясны гярхай, ажигч, цэх шулуун нэгэн бий.

М.Бадамсүрэн нутаг нугийнхандаа нэр хүнд сайтайгаас гадна, ядарсан зүдэрсэнд тус дэмтэй, дарга сайд нарт хатуу үгтэй нэгэн. Нутаг усыг нь хайр найргүй ухаж буй ХАР ХЯТАДУУТАЙ ана мана үзэлцэн, Тамсагийн орд дахь газрын тосноос Монголчууд, Дорнодчууд хувь хүртэж, ашиг авах ёстой гэж аймгийн Засаг байхаасаа төрийн түшээ болтлоо тэмцэлдэн зүтгэж яваа шийртэй эр.

Сурсан занг сураар боож болдоггүйн адилаар дутагдал, шударга бусын хажуугаар дуугуй өнгөрч үл чадна. Улсын төсөв эхнээсээ хуудуутай, орон нутаг, бүсчилсэн хөгжлийг дэмжсэн бодлогын санхүүжилтийг хассан гэх ХАТУУХАН ҮГ хэлж, ахмад гишүүдийнхээ дургуйг хүргээд амжсан. Хэлье гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг, хийе гэснээ хэнээр ч заалгахгүй хийчихдэг, аатай, чадалтай, чин сэтгэлтэй шинэ залуу үеийн хүчирхэг улстөрч болж Дорнод хязгаар, Мэнэнгийн талд өссөн ийм нэгэн залуу шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентад цахиур хагалж байгаа нь сайшаалтай.

Засгийн газраас Монгол улсыг цаашид бүсчилсэн бодлогоор хөгжүүлэх шийдвэр гаргаж Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг “ЗҮҮН БҮС” болгон нэгтгэж боомт, төмөр зам, түүхэн аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр болоод буй. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд М.Бадамсүрэн шиг ажлын арга барил сайтай, туршлагатай, орон нутгийн онцлогийг сайн мэддэг, бэлтгэгдсэн боловсон хүчин гол зүтгүүр болох нь дамжиггүй. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг дээ. М.Бадамсүрэн гишүүн нэг за гэвэл ёогүй, барьж авсанаа хийж дуусгаж байж л санаа амардаг хүн. Ийм ажил хэрэгч, шударга гишүүн олон байх тусмаа ТӨРИЙН ХУУЛЬ ЧАНГА, ТӨСВИЙН АЛДАГДАЛ БАГА байх болно доо, уг нь.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.252.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.