“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийнэ
Үйл явдал
/
2022-12-02

09.30 цагт: МУИС-ийн номын санд “Хүнсний хангамж” сэдвээр хэлэлцүүлэг болно.

09.00-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, иргэний нийгмийн зарим байгууллагатай хамтран 2012-2022 онд хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 9910-9723.

11.00 цагт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийнэ. Утас: 8888-9578.

11.00 цагт: АН-аас “4/11 Мэдээллийн цаг” АН-ын удирдлага тус намын нөхцөл байдал болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт: нийслэлийн “Хангарди” ордонд Нийслэлийн АН-ын бүлэг төсвийн зарцуулалтын талаар мэдээлнэ.

12.00 цагт Төрийн ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно.

13:00 цагт: ШУА-д нэрт толь зүйч эрдэмтэн Ядамжавын Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Хэл зохиол судлал 2022" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9979-4324, 9952-2000.

13.30 цагт: “Миллиниум плаза” зочид буудалд эрчим хүчний хэмнэлттэй, амины ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгчдийн хамтарсан “Ногоон барилгын боломж ба шийдэл-2022” үйл ажиллагаа болно. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.106.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.