Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдлээ
Үйл явдал
/
2022-12-02
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ-ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэж байна.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг. 

Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Иймд энэ жилийн уриа болох “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ-ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” аянд яам, харьяа агентлаг, байгууллагууд, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нийт албан хаагчдыг нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд аяны хүрээнд зохион байгуулагдах цахим болон бусад үйл ажиллагаанд санаачилгатай, идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.57.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.