Говь-Алтайчууд ЧЕНЖИЙН ГАР ДАМЖААГҮЙ, АМТ ЧАНАРТАЙ өвлийн хүнсийг ХОТЫН ИРГЭДЭД хүргэж ирлээ!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-02

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар Улаанбаатар хотод аж төрдөг нутгийн иргэддээ өвлийн хүнсийг нь дөхүүлж өгдөг “ХҮРГЭЛТ III” арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “БАРС II” хүсний захад зохион байгуулагдлаа.

Алтай нутгаас их хотод ажиллаж, амьдардаг нутгийн иргэд болон хотынхондоо зориулан Говь-Алтай аймгийн 18 сумын малчдын хотноос төхөөрч гаргасан бог, бодын махыг ийнхүү хямд үнээр, баталгаатай, ченжийн гар дамжуулалгүй хүргэж буйгаараа онцлог аж. Энэ төслийн гол зорилго нь малчдын эдийн засагт дэмжлэг үзүүлэх, нутгийн иргэдээ эрүүл, чанартай хүнсээр хангах, Говь-Алтайн аймгийн малын махыг улс даяар хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор “ШИМТ БОГЦ” брэндийг  хөгжүүлэх аж.  Хүргэлт III аяны хүрээнд тус аймгийн 17 сумын 400 гаруй малчны хотонд бэлтгэсэн 100 гаруй тонн махыг бэлтгэж авчирсан байна. Эмийн ургалмалаар идээшиж, шим тэжээлээ нөхөж авсан Алтай нутгийн малын махыг иргэд та бүхэн худалдан авахыг хүсвэл “Барс II” худалдааны төвөөс худалдан аваарай!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.