“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-д нэгдлээ
Үйл явдал
/
2022-12-03
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд  “Нандин бүхнээ хамгаалъя- Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор зохион байгуулж буй “Цагаан туузтан хөдөлгөөн”-д Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчид нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.

Тодруулбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан байдаг. Энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхийн 180 гаруй орон, 6000 гаруй байгууллага нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Монгол Улс 1997 оноос тус аяныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил “Нандин бүхнээ хамгаалъя- Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, “хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлж байдгаараа онцлогтой

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.