“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд суурь нөхцөлийг бүрдүүлэх, улмаар эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан билээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхан, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.12.02) Төрийн ордонд зохион байгууллаа.
Тэрбээр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхойлсон “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Хот хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн 6 дэд бодлогод шинжлэх ухааны оролцоо ямар чухал болох, бидэнд, шинжлэх ухааны салбарт ямар багтаамж, нөөц, хүчин чадал байгаа, үүнд шинжлэх ухааны салбарынхан хэрхэн оролцох, бид ямар хувь нэмэр оруулах боломжтой, бидэнд ямар гарц шийдэл байгааг тодорхойлох үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж, энэ талаарх санал бодлоо хуваан хэлэлцэж байгаа нь энэхүү арга хэмжээний хамгийн том зорилт, үр дүн байх болно хэмээн онцлон дурдав.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвүүдээр илтгэл тавьсан.
Мөн бодлого боловсруулагчид, шинжлэх ухааны салбарынхан “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-д шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхны оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
19 цаг 17 мин
-
19 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин