Малын дайвар бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнийг танилцууллаа
Үйл явдал
/
2022-12-06

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт бойжигч "МИКРО ВОРЛД" ХХК нь "FOR YOU" нэрийн эмчилгээний арьс арчилгааны 3 бүтээгдэхүүний танилцуулгаа амжилттай хийж, 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ. 

Тус компани нь 2020 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш жилийн дараа Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт элсэн орж үйл ажиллагаагаа хөгжүүлсээр ажиллаж байна.

FOR YOU нэрийн бүтээгдэхүүнийг пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг ашиглан Монгол хүний арьсны онцлог, очин нөхцөлд тохируулан гаргаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж, арьсны хэвийн микрофлорийг тэнцвэржүүлэх, арьс цайлтын эсрэг үндсэн үйлчилгээтэй юм. Бүтээгдэхүүний түүхий эдийн 80 хувийг дотоодоос буюу малын дайвар бүтээгдэхүүнээс гарган авч байгаагаараа онцлог, давуу талтай үндэсний үйлдвэрлэл юм.

ЯМАР АРЬСТАЙ ХҮН ХЭРЭГЛЭХ ВЭ?
Хайрст үлд, экзем, тууралт ихээр гардаг, арьс өнгөө алдаж, суларсан, идээт үрэвсэлтэй, хялгасан үрчлээ явагдаж эхэлсэн, арьсны тослогийн тэнцвэр алдагдсан, сэвх, нөсөө ихтэй, арьс цайх өвчтэй хүмүүс түлхүү хэрэглэнэ. 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ЗОРИУЛАЛТ

“FOR YOU” Mist: Өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж үрэвслийн эсрэг, арьсны хэвийн микрофлорийн тэнцвэрт байдлыг хадгалж, цайруулах, дархлаа сулрахаас урьдчилан сэргийлэх, чийгшүүлэх, антиоксидант шинж чанар үзүүлнэ. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Арьсанд шууд цацаж хэрэглэнэ.

“FOR YOU” Lipmask: Уруулын арьсанд тэжээл өгөх, өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж, цэвэрлэгээ хийж, арьсны эмзэгшлийг багасгаж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй. Унтахын өмнө түрхээд хонох, өдөр тутамдаа тогтмол хэрэглэж болно. Уруулыг будахын өмнө 20-30 минутын дараа зөөлөн арчиж авна.

“FOR YOU” Cream: Хөлийн өсгийний хагарал, тохойн хуурайшилд хэрэглэнэ. Хуурайсаж эвэрлэг давхарга үүссэн  арьсыг чийгшүүлэх нөхөн төлжих явцыг хурдасгаж,  арьсны балансыг тэнцвэржүүлж, өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж, арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй. Хуурайшиж эвэрлэг давхарга үүссэн хэсэгт түрхэж 3-5 мин массаж хийж, хэрэглэнэ. Бүлээн жинтэй хослуулбал үйлчилгээний үр дүн нэмэгдэнэ. Нүүр болон нимгэн арьстай хэсэгт түрхэхгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.