УГТЭ-ийн Сувилахуйн баг Сэлэнгэ аймагт ажлын байрны сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-12-08

Эрүүл мэндийн сайдаас өгөгдсөн үүрэг чиглэл, ЭМС-ын А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 8 хүний бүрэлдэхүүнтэй төрөлжсөн мэргэшлийн сувилахуйн баг 2022 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын сувилахуй хариуцсан мэргэжилтнүүд, эрүүл мэндийн төвүүд болон Нэгдсэн эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд ажлын байрны чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
Онол дадлага хосолсон энэхүү сургалтыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Эрүүл мэндийн газрын тусламж үйлчилгээ болон сувилахуй хариуцсан удирдах ажилтнууд, нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга нарын бүрэлдэхүүн нээж, сургалтад тус аймгийн нийт 100 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдлаа.

Сургалтын үеэр сувилахуйн менежрүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулагдаж сувилахуй мэргэжилтний удирдлага манлайлал, ажлын чиг үүргийн талаар харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, сувилахуйн ахлах менежерүүдийн гүйцэтгэлийг үнэлэх чиглэлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, улмаар хоёр байгууллага сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлд хойшид хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж баталсан байна. Сургалтын төгсгөлд сургалтын талаарх сувилагч нарын мэдлэг, сэтгэл ханамжийн үнэлгээ хийгдэж өндөр үнэлэгдсэн байна.
Сургалтын үйл ажиллагааг Орон нутгийн телевиз болон “Сэлэнгэ түмэн” сайтууд онцолж мэдээллэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.223.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.