Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай танилцлаа
Үйл явдал
/
2022-12-08
Монголын ногоон санхүүгийн корпораци, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС Холбоо)-ноос зохион байгуулсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцнуудтай БОАЖ-ын сайд Г.Түвдэндорж болон холбогдох албаныхан танилцлаа.
 
Тус арга хэмжээний үеэр “Пассив амины орон сууц” Гандангийн Туулын 18-ын 357 тоот (Гандантэгчинлэн хийдийн баруун хойд талд) , Хайбрид хаус констракшны залгаа эрчим хүчний хэмнэлттэй долоон айлын орон сууц Чингэлтэй дүүргийн 10-р хороо, 7-р гудамж, 176 тоот (Дэнжийн мянга), Жаргалант дахь Hybrid Villa хотхонд тус тус байршилтай ногоон орон сууцтай танилцав. Эдгээр сууц нь эрчим хүч зарцуулалт, дулаан хуримтлуулалт, битүүмж, агаар сэлгэлт, нарны цахилгаан үүсгүүр, бохирын систем, дулаалга зэрэг байгаль орчинд бохирдолгүй эрчим хүчний хамгийн бага хэрэглээтэй байх цогц шийдэлтэй болохтой танилцлаа.
Мөн “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны туршилтын төсөл, үр дүн, цаашдын хамтын ажиллагаа”, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хэрэгцээ, шаардлага”, “Монгол дахь бусад дэвшилтэт эрчим хүчний хэмнэлттэй болон ногоон барилгууд, түүний ач холбогдол, ирээдүй” сэдвээр тавьсан илтгэл мэдээлэлтэй танилцсан.
Арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Германы техникийн хамтын ажиллагааны байгууллага болох GIZ-ийн төлөөлөгч Dunja Hoffman, Франц улсын Жерес олон улсын байгууллагын уур амьсгал, орон нутгийн хөтөлбөрийн удирдагч ЕEliane Jarry, БОАЖЯ-ны ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, ТоС холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь, Монголын ногоон санхүүгийн корпорацийн гүйцэтгэх захирал М.Болдоо Монгол банк, Хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банкны төлөөллүүд оролцож санал бодлоо солилцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.