Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдаанд оролцож байна. Байгаль орчин, хөгжлийн хорооны чиг үүрэгт эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд байгаль орчны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого, стратегийг боловсруулах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг бий болгох зэрэг асуудал багтаж байна.
Тус хорооны энэ удаагийн хуралдаан нь Сайд нарын төвшинд “Ази, Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагаа, эв нэгдлийг хангах замаар эх дэлхийгээ хамгаалах нь” сэдвээр зохион байгуулагдаж байгаа төдийгүй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна. Уг хуралдаан нь хоёр жил тутамд зохион байгуулагдаж, бүс нутгийн байгаль орчин, хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, яриа хэлэлцээг дэмжих, бүс нутгийн хөгжлийн сорилтыг шийдвэрлэхэд гишүүн улсын засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, НҮБ-ын салбар агентлагийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын үндэсний Ассамблейн сенатын танхимын Аялал жуулчлалын байнгын хорооны дарга Генерал Танасак Патимапрагорн, тус байнгын хорооны гишүүд болон Монгол-Тайландын парламентын найрамдлын бүлгийн Ерөнхийлөгч Анусак Конгмалайтай уулзав.
Уулзалтын эхэнд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Сенатын гишүүдэд хамтатган уламжлаад, талууд хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, сүүлийн жилд Монгол Улсаас Тайландад ирэх жуулчдын тоо тогтмол нэмэгдэж, энэ жил ирэх зорчигчдын тоо хоёр мянга орчим хүрч байгааг дурдаад, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарлахын зэрэгцээ аялал жуулчлалын салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс “Аялал жуулчлалын тухай” хуулийн төсөл боловсруулж, Улсын Их хурлаар батлуулахаар өргөн бариад байгааг онцлон тэмдэглэв.
Мөн цаашид Тайландын Парламенттай хамтран ажиллаж, тус улсын аялал жуулчлалын салбар дахь эрх зүй, хууль тогтоох туршлагыг судлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнээс гадна Монгол Улсад тогтвортой аялал жуулчлал, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд аялал жуулчлалыг сурталчлах, брэнд бий болгох Тайланд Улсын туршлагыг судалж, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны жуулчдын урсгалыг харилцан тэнцвэртэй болгох чиглэлээр хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.
-
19 цаг 22 мин
-
19 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин