Эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын удирдамж боловсруулах ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Үйл явдал
/
2022-12-09

Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын удирдамж, эмнэлзүйн ур чадварын шатлалыг боловсруулж төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын удирдамж боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/231 дүгээр тушаалаар батлан ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын танхимд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Уулзалт, хэлэлцүүлэгт Япон Улсаас Жайка олон улсын байгууллагын төслийн богино хугацааны мэргэжилтэн, Фүкүока Жогакуин сувилахуйн их сургуулийн дэд захирал Танигүчи Хацүми,  Токиогийн эх баригчдын танхимын удирдах зөвлөлийн гишүүн Окамото Киёоко нар хүрэлцэн ирж дэмжлэг үзүүлэн зөвлөхөөр ажиллаж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.29.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.