Гаалийн дарга Б.АСРАЛТЫГ чөлөөлж түүний оронд Р.Отгонжаргал генералыг томилжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-10

Иргэд олон нийтийн зүгээс "нүүрсний хулгай" гэх асуудал ач холбогдол өгч эсэргүүцлийн жагсаал эхлүүлээд буй. Жагсагчдын зүгээс ХУЛГАЙЧДЫН НЭРСИЙГ ИЛ БОЛГО хэмээн шаардаж байгаа бөгөөд ЗАСГИЙН ГАЗРААС ТАНИЛЦУУЛЖ БУЙ нэрс нь хангалтгүй, хяналт шалгалтын үйл ажиллага нь дутуу дулимаг байгаа хэмээн үзэж улам хүч нэмэгдүүлж улмаар УИХ, Засгийн газартай хариуцлага тооцох хэмжээнд хүрээд буй юм. Тэгвэл НҮҮРСНИЙ ХУЛГАЙН хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын гаалийн ажилтнуудыг цагдан хориод байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Түүний хүсэлтийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар авч хэлэлцээд дэмжсэн байна. Харин түүний оронд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн удирдах газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргалыг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР томилсон байна!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.