Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсэг дүүрэгт ажиллалаа
“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1504 дүгээр захирамжийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
Тус Ажлын хэсэг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2022 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлсэн байдал, байгууллагуудын дүрмээр хүлээсэн үүрэг, үндсэн үйл ажиллагааны бүтээмжийн байдал зэрэг чиглэлүүдийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын 2022 оны үйл ажиллагааны үр дүнг үнэллээ.
Мөн дүүргийн 30 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газраас хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүнтэй ажил болсныг онцлоод, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал зэрэг чиглэлээр хэлтэс, албадад анхаарвал зохих асуудлаар заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
18 цаг 11 мин
-
18 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин