Булган аймгийн нийгэм эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг танилцууллаа
Үйл явдал
/
2022-12-03

Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд, эдгээрийг 2040 он хүртэлх хэтийн төсөөлөл, хөгжил дэвшил , бодлого, төлөвлөлтийг симуляцийн / тоон өгөгдөл дээр хийсэн автоматик дүн шинжилгээ/-г туршилт ,загвар ашиглан олон улсын жишиг загвараар дүгнэн гаргасан байна. Уг динамик загварыг Булган аймгийн ЗДТГ, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран математик аргачлалаар гаргасан нь анхны тохиолдол болж байна. Булган аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт болон нөхцөл байдалд тулгуурлан 9 төслөөр судалгаа хийхэд нэн ялангуяа Аялал жуулчлалын цогцолбор нь эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэхээр байна. Мөн автозам ,механикжсан хөргүүртэй агуулах , нарийн ногооны өвлийн хүлэмж,мах болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноос ноолуур угаах үйлдвэр,арьс шир боловсруулах анхан шатны үйлдвэрлэл, хог дахин боловсруулах үйлдвэр, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийн төслүүд хэрэгжвэл нийт цэвэр шилжилт даруй 153,2 хувиар нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэнэ гэсэн урьдчилсан дүн шинжилгээг гаргажээ. Өнөөдөр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт уг тоон өгөгдөл дээр тулгуурласан дүн шинжилгээг танилцууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.254.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.