Аймгийн Ардчилсан намын дэвшүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан батлуулж, аймаг орон нутгийн хөгжил, хүн ардынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх, сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах, эрүүл мэндийг бэхжүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг төлөвлөн ажиллаж байна.
1. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН хүрээнд доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Эрүүл мэндийн талаар:
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын 64 нэгж, байгууллагад нийт 124 их эмч, 208 сувилагч, 198 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 40 эм найруулагч, 29 эм зүйч, 190 эмнэлгийн туслах ажилтны бүрэлдэхүүнтэй эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг хүргэж байна.
2022 онд эрүүл мэндийн салбарт нийт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс улсын төсвөөс 3.1 тэрбум, орон нутгийн төсвөөс 405,8 сая, хандив тусламжаар 30,8 сая төгрөг болжээ.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нэн шаардлагатай 64 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 987.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын 78.0 хувь нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 22.0 хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдсэн байна. Хөрөнгө оруулалтын үр дүнд сумын эрүүл мэндийн төвүүдийн яаралтай тусламжийн стандарт хангалт өмнөх оноос 2.6 хувиар өсөж 86.3 хувьд хүрлээ.
10 сумын эрүүл мэндийн байгууллагыг 86,8 сая төгрөгийн "Мобайл тоног төхөөрөмж"-өөр хангаж, хөдөөгийн алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан шуурхай авах хүргэх нөхцөл бүрдэж, багийн эмч нарт зайнаас оношилгоо эмчилгээг хийх боломжийг нээж өглөө.
Эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг 16 суманд хийж, 3899 иргэнийг хамруулж эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг авлаа.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор төгсөлтийн дараах үндсэн мэргэшил олгох сургалтад 7 их эмч, төрөлжсөн мэргэшил олгох сургалтад 5 их эмч, 11 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 их эмч, 6 сувилагч, тусгай мэргэжилтэн, мөн сувилагчийн мэргэжлийг эзэмших оюутныг сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлж, 1 сувилагч, 2 туслах сувилагчийг аймгийн зардлаар сургаж, бэлтгэлээ.
2022 онд салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн гадаад оронд туршлага судлах, суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон БНСУ-ын “Сон-Э” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, БНСУ, ОХУ, БНХАУ-ын эмнэлэг, мэргэжлийн холбоодын зохион байгуулсан нийгмийн эрүүл мэнд, эх хүүхэд, уламжлалт анагаах ухааны чиглэлээр 3 удаагийн цахим сургалтад 6 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаад байна.
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хамрагдвал зохих 59553 иргэдээс 9147 буюу 15.4 хувийг хамруулаад байна. Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдагсдын 46.8 хувь нь эрэгтэйчүүд, 53.2 хувь нь эмэгтэйчүүд байна.Үзлэгээр ходоодны улайлт, шалбархай, элэг, цөс, нойр булчирхайн үрэвсэл, бамбайн зангилаат өөрчлөлт, зүрхний хэм алдалт, илчлэгээс шалтгаалсан таргалалт зэрэг өвчин, эмгэг зонхилон илэрснийг хяналтад бүрэн авч шаардлагатай зарим өвчтөнийг 3-р шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлэх арга хэмжээг авлаа.
Халдварт өвчний эрт илрүүлэг, идэвхтэй үзлэгийн хүрээнд сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт 1175 хүнийг хамруулж, сүрьеэгийн 21 тохиолдлыг бүрэн эмчилж, хавьтлын үзлэгийн хамрагдалт 89.1 хувь, эмчилгээний чанарын амжилт 94.5 хувьд хүрч өмнөх оныхоос 9.2 хувиар өссөн. 2022 онд аймгийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалтад 5020 хүүхдийг хамруулж, өмнөх онтой харьцуулахад вакцинжуулалтад хамрагдсан хүүхдийн тоо 5.5 дахин өслөө.
Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлын хангалтын 3 сарын нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлын нөөцийн хангалт 84.0 хувьд хүрч өмнөх оны суурь түвшинтэй харьцуулахад 24.0 хувиар нэмэгдэж, халдварт өвчний тандалт, идэвхтэй эрт илрүүлэг, дархлаажуулалтын хүртээмж нэмэгдэж, хариу арга хэмжээний бэлэн байдал хангагдаад байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн стандарт хангалтын түвшин өмнөх оноос 2.0 хувиар нэмэгдэж, төрөлтийн нийлбэр коэффициент дунджаар 1.3 болж, нялхсын эндэгдэл 10.9 промилл болж суурь түвшнээс 3.6 промиллоор буурч, эхийн эндэгдэлгүй ажиллаж байна.
-
18 цаг 16 мин
-
18 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин