Аймаг, сумдын удирдлагууд эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа
Үйл явдал
/
2022-12-09

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ , ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан Хангал, Орхон, Бугат, Сайхан сумын удирдлагууд Орхон аймагт ажиллаж, хамтын гэрээний ажлуудаа эрэмбэлэн зарим тулгамдаад байгаа асуудлаа ярилцлаа. Булган аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Хамтын ажиллагааны гэрээний заалтын дагуу Булган аймагт жил бүр усны төлбөр болох 1 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс олгож ирсэн уламжлалтай. Үүнтэй холбогдуулан уг санхүүжилтийг тасалдуулахгүй олгож байх,мөн Хангал суманд шинээр байгуулах хаягдлын аж ахуйн газрын асуудлыг үе шаттай шийдвэрлэх хэрэгтэй буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Г.Ёндон уулзалтын үеэр онцолсон.

Хамтын ажиллагааны 2023 оны гэрээндээ үе шаттай хийгдэх ажлуудын төлөвлөгөөг нарийвчлан тусгаж, зайлшгүй шийдвэрлэх ажлуудаа урагшлуулахаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.