Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гомбодоржийн Батсуурийг тус аймгийн Засаг даргаар томиллоо.


Г.Батсуурь 1996-2006 онд Дорноговь аймгийн нефть хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан туршлагатай.