"Намайг алгас” аянд нэгдэж байна
Үйл явдал
/
2022-12-08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх мөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны зүйл хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах” талаар тусгагдсан байна.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран 2022 оны 11 сарын 11-ээс 12 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аян улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Хамт олон, найз нөхдийн архидалт, архи согтууруулах ундааны хэрэглээ, буруу үзэгдэл үйл явдлаас залуу үеийг татгалзуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хосууд гэр бүлдээ цаг зарцуулах, бүх нийтэд хэрэглээний ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ СОНГОЛТ, ШИНЭ СОЁЛЫГ ДЭМЖИХ ТӨЛӨВШҮҮЛЭХ-ийг уриалж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.