УИХ геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы /2022.12.08/ хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дараах асуудлыг шийдвэрлэхээр боловсрууллаа.
Үүнд:
-Геодези, зураг зүйн талаарх Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг оролцоог нарийвчлан тусгасан. Геодези, зураг зүйн ажлын захиалагчийг тодорхойлсон;
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг захиргааны нэгжийн хилийн шугамын эргэлтийн цэгийг солбицолжуулж, хилийн шугамыг тэмдэглэсэн газрын зургийн хамт Улсын Их Хурлаар батлуулах;
Батлан хамгаалах болон иргэний зориулалтаар хийгдэх геодези, зураг зүйн ажлыг зааглан тогтоож, хариуцах байгууллагыг тогтоосон;
Бусад салбарт хийгдэж буй геодези, зураг зүйн ажлын даалгаврыг хянадаг байх, ажлын үр дүнг магадлан геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх, давхардсан хөрөнгө оруулалт хийхгүй байх, салбар хоорондын уялдааг хангах;
Дунд болон том масштабын байр зүйн зургийг нийтийн хэрэгцээний болон тусгай зориулалтын гэж 2 ангилж геопорталаар дамжуулан нээлттэй ашиглуулах тогтолцоог бүрдүүлэх;
Газар зүйн нэрийн үндэсний болон салбар зөвлөл байгуулах, газар зүйн нэрийг байгалийн физик газар зүйн обьектын болон хүний гараар бүтээсэн обьектын гэж 2 ангилж Улсын Их Хурал болон тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах;
Геодезийн сүлжээг төрлөөс нь хамааруулан 6-15 жил тутамд, Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан дунд масштабын байр зүйн зургийг 10 жил тутамд, нийслэлд болон суурин газрын том масштабын байр зүйн зургийг 2-3 жил тутамд, үндэсний атласыг 10 жил тутамд шинэчилж, газар зүйн нэрийг 20 жил тутамд тодотгох;
Геодезийн үйл ажиллагааны үндэс болох солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон геодезийн цэг, тэмдэгт нь зам, барилга, уул уурхай зэрэг бүтээн байгуулалтын ажлын үед ихээхэн устаж үгүй болсоор байгаа тул хамгаалалтын зурвасыг хуулиар тогтоох;
Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлагыг нарийвчлсан;
Нийт нутаг дэвсгэрийг хамарсан дээд ангийн геодезийн сүлжээ байгуулах, нягтруулах, дунд масштабын газрын зураглалын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд хариуцах, том масштабын газрын зураглал болон түүнд зориулсан геодезийн сүлжээг орон нутгийн захиргааны байгууллага захиалж орон нутгийн төсвөөр хийхээр хуулийн төслийг боловсрууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.99.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 53 мин
-
18 цаг 3 мин
-
23 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин