Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2022.12.12/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.
БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг тус яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан танилцуулав. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022.12.09 -ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.
Газрын багц хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дэмжиж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хорооны тогтоолоор дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн УИХ-ын байнгы хорооны хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, дэмжсэн тул дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлдэж байна. Мөн нэгдсэн чуулганаар Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцээд дэмжлээ.
Салбарын томоохон хууль эрх зүйн баримтуудыг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээс гадна Барилгын тухай хуулийг шинэчлэхтэй холбоотойгоор тус хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаарх танилцуулга мэдээллийн дараагаар БХБЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан болоод жилийн эцсийн тайлан гаргахад анхаарах асуудлуудын хүрээнд мэдээлэл тавилаа.
Дээрх мэдээллийн дараагаар төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц болон хэрэгжилтийн талаар төслийн нэгжийн удирдлагууд мэдээлэл өглөө. Тухайлбал "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах" төслийн нэгжийн захирал Ж.Түвшинбаяр, Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн дарга О.Лхагвацэдэн нар ажлын явцаа танилцуулав.
Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах арга хэмжээний хүрээнд дэд сайд Э.Золбоо дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
-- Барилгын нэгдсэн мэдээллийн сан "BIM" системийг нэвтрүүлэх чиглэлийн хүрээнд холбогдох бэлтгэл ажлуудаа түргэтгэх;
-- Барилгын тухай хуулийн ажлын хэсгийн төлөвлөгөөг гаргаж, ажлын хэсгийг хуралдуулах, бэлтгэл ажлыг яаралтай хангах;
-- БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлд оруулж ирж байгаа материалууд хангалтгүй байгаатай холбоотойгоор ажлын болон зургийн даалгаваруудын чанарт анхаарч, уялдаа холбоог сайжруулах;
-- Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралд нэгжийн дарга нар хурлын хуваариудаа давхцуулахгүйгээр зохицуулж, заавал оролцох;
-- Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг сайн ажиллуулж, асуудал руу нухацтай оруулах;
-- Жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангуудаа яаралтай эцэслэх.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.223.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 14 мин
-
22 цаг 57 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин