Холбоочин дайчдад сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-12-15
Батлан хамгаалах яамны бодлого, үйл ажиллагааг сурталчлах, бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, ёс суртахуун, харилцаа хандлага, төлөвшилд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх, зорилгоор өнөөдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулав.
Тус сургалтад Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Б.Галиндэв, Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, чөлөөнд байгаа хурандаа Л.Жамбалжав нар “ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ”, “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, БАХАРХАЛ” сэдвээр илтгэл тавьлаа.
Мөн Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, үйл ажиллагаа болон Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг ч танилцууллаа.
Түүнчлэн Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны мэргэжилтэн, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн нарийн бичгийн дарга, хошууч А.Октябрь “ЗӨВ ХАРИЛЦАА-ЗӨВ ХАНДЛАГА" цахим нөлөөллийн аяны талаар мэдээлэл хийж, залуу офицер, ахлагч нарыг хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшүүлэн ажиллахыг уриалж сургалтыг өндөрлүүлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.