“Хандлагаа өөрчилье, хариуцлагаа дээшлүүлье” сургалтыг зохион байгуулав
Үйл явдал
/
2022-12-08
Батлан хамгаалах яамны бодлого, үйл ажиллагааг сурталчлах, бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, ёс суртахуун, харилцаа хандлага, төлөвшилд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх, зорилгоор Хүндэт харуулын тусгай рот, Харуул үйлчилгээний тусгай рот, Цэргийн цагдаагийн ротын офицер, ахлагч нар, хугацаат цэргийн алба хаагчидтай цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.
Энэ удаа Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны мэргэжилтэн, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх иргэний зөвлөлийн нарийн бичгийн дарга хошууч А.Октябрь “Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс хэрэгжүүлж буй ажил, үр дүн”, ҮБХИС-ийн АБДС-ийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн дарга доктор, дэд профессор, иргэний зөвлөлийн гишүүн И.Чинбат“Эх оронч үзэл” сэдвээр тус бүр хоёр цагийн сургалтыг зохион байгуулан, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Сургалтын төгсгөлд хошууч А.Октябрь "Зөв харилцаа-Зөв хандлага" сэдэвт богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлж ХХТР, ХҮТР, ЦЦР-ын офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагчдад хандан хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшүүлэн ажиллахыг уриалсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.