Хүүхдэд ээлтэй, эрүүл сургуулийн индекс боловсруулах чиглэлд гурван яам болон оролцогч талуудын уулзалт боллоо
Үйл явдал
/
2022-12-22

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон суралцагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх чиглэлийн хүрээнд ЭМЯ, БШУЯ, ХНХЯ, ГБХЗХГ, МХЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ оролцсон уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нээж хүүхдэд ээлтэй эрүүл, эрүүл мэндийг дэмжигч сургуулийн талаарх ЭМЯ зүгээс гаргаж буй саналыг танилцууллаа. БШУЯамны  БНБТГ дарга П.Оюунаа тус яамны зүгээс боловсруулж буй шалгуур үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Энэхүү уулзалтаар хүүхдэд ээлтэй эрүүл сургууль, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих боловсрол олгох чиглэлд НҮБ, ДЭМБ зүгээс баримталдаг бодлого зөвлөмжийг танилцуулж, АНУ, ИХ Британи зэрэг улсуудад сургуулиудыг хүүхдэд ээлтэй чиглэлээр үнэлдэг шалгуур, олон нийтэд мэдээлдэг жишиг туршлагыг судлан ярилцлаа. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан зүгээс хүүхдэд ээлтэй аймаг төслийг Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт хэрэгжүүлсэн туршлага цаашид үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд холбогдох төрийн ба төрийн бус байгууллагууд хэрхэн оролцох чиглэлд санал солилцлоо

Энэхүү уулзалтаар олон талт оролцогч талуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулан Хүүхдэд ээлтэй эрүүл сургуулийн шалгуурийг баталж, энэхүү шалгуурыг ханган ажиллахад дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллахаар тохирлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.