Амьсгалын ба цээжний хөндийн эрхтэний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
Үйл явдал
/
2022-12-22


ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор амьсгалын ба цээжний хөндийн эрхтэний хорт хавдрын эмийн эмчилгээг 708 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.5 - 6.4 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. 

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4539 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 591.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. 

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. 

https://emd.gov.mn/news/197

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.87.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.